Файл татахад юуг анхаарах вэ?
Файл.мн сайт нь өөр бусад сайтуудтай хамтран ажилладаг тул тухайн файлын харгалзагч хэсэг дээр файлыг оруулсан сайтын нэр нь байдаг тул та файл татахдаа харгалзагч сайтыг анхаарч байх хэрэгтэй. Тухайн файлын харгалзагч нь таны итгэлийг алдаж байсан уу? гэх мэт
Таны татах гэж буй файлын нэр. хэрэв таны файлын нэр холбоос хэлбэртэй өөрөөр хэлбэл цэнхэр өнгөтэй бол файлын нэр дээр даран тухайн файлын дэлгэрэнгүй танилцуулгыг үзэх боломжтой.
Тухайн файлыг оруулсан сайт эсвэл блог нь харагдарж байна. Эндээс та тухайн файл хэр найдвартайг дүгнэх юм. Мөн татах гэж буй файлынхаа хэмжээг давхар хянах хэрэгтэй.
Энд дарсанаар та татах дараагын алхам руу шилжинэ.
Төлбөрийн хэлбэрээ сонгох
Файл.мн сайтад байрласан бүх файл нь төлбөртэй тул та төлбөрөө төлж байж файлаа татах эрхтэй болдог. Төлбөрийн хувьд хямд бөгөөд энэ нь файл тогтвортой удаан хугацаагаар байрлах, файл бүр найдвартай 100% ажиллагаатай, вирус болон спамын төрлийн зүйл агуулаагүй мөн ямарч хүлээлтгүй шууд өндөр хурдаар татах өөрөөр хэлбэл таны хэрэгтэй бүхнийг, байнгын найдвартай ажиллагаан дээр хэзээд татахад бэлэн байлгах үүднээс тодорхой хэмжээний төлбөр авдаг бөгөөд хамтран ажиллаж буй сайтууддаа ч эдгээр шаардлагыг тавьдаг байгаа.
Та Файлын нэр болон хэмжээг нь шалгаж үзээд төлбөрийн хэлбэрээ сонгоод үргэлжлүүлэх товчин дээр дарсанаар дараагын хуудасруу шилжих болно.
Энд хамгийн сүүлд татагдсан файлууд харагдах бөгөөд өөрөөр хэлбэл бусдын сонирхож буй илүү хэрэгцээт файлууд байна гэсэн үг.
Хэрэвээ танд ойлгомжгүй, асууж лавлах зүйл тулгарвал онлайн туслахаар холбогдож асууж лавлах боломжтой юм. Харин тухайн агшинд онлайн биш бол та offline мэссэж үлдээж болох бөгөөд таны асуултанд заавал хариулт өгдөг байгаа.
Файл.мн дэх онлайн данснаас төлбөр төлөх
Та бүртгүүлсэнээр файл.мн сайт дээр өөрийн гэсэн онлайн данстай болох бөгөөд дансаа дэлхийн аль ч улсаас цэнэглэх боломжтой. Мөн та онлайн данс ашиглавал гар утасаар төлбөр төлсөнөөс харьцангуй хямд юм.
Та өөрийн эрхээрэй нэвтрэлгүй онлайн данс ашиглах гэсэн тохиолдолд энэхүү нэвтрэх хуудас гарч ирэх ба та өөрийн эрхээрэй нэвтрэх хэрэгтэй.
Та файл.мн сайт дээр онлайн дансгүй бол энд дарж бүртгүүлсэнээр та өөрийн гэсэн онлайн данстай болох боломжтой юм.
Хэрэглэгчийн бүртгэл, Дансны мэдээлэл, Захиалга гэсэн хэсгүүдийг та өөрийн эрхээрэй нэвтрэн орсон хойноо ашиглах боломжтой.
Таны дансны үлдэгдэл, файлын үнэ, дансанд үлдэх мөнгөн дүнгээ шалгаад данснаас төлбөрийг суутгах бол төлбөр төлөлх товчин дээр дарна. Хэрэв таны дансны үлдэгдал хүрэхгүй бол данс цэнэгэлэх гэсэн товч харагдах бөгөөд тэнд даран та зааварын дагуу эхэлж дансаа цэнэглэх шаардлагатай.
Энд хамгийн сүүлд татагдсан файлууд харагдах бөгөөд өөрөөр хэлбэл бусдын сонирхож буй илүү хэрэгцээт файлууд байна гэсэн үг.
Хэрэвээ танд ойлгомжгүй, асууж лавлах зүйл тулгарвал онлайн туслахаар холбогдож асууж лавлах боломжтой юм. Харин тухайн агшинд онлайн биш бол та offline мэссэж үлдээж болох бөгөөд таны асуултанд заавал хариулт өгдөг байгаа.
ХХБанкны картаар төлбөр төлөх
Файл.мн сайтын хувьд хэрэглэгч та картаар төлбөр төлөх тохиолдолд ямарч аюулгүй учир нь гүйгээ Худалдаа Хөгжилийн Банкны сайт дээр явагддаг. Харин ч бүүр та картаар төлбөрөө төлсөн тохиолдол гар утаснаас төлсөнөө харьцангуй хямд байгаа.
Ашиглаж болох картуудын дэлгэрэнгүй танилцуулга байгаа уншиж танилцаад хэрэв таны карт ашиглах боломжтой бол үргэлжлүүлэх товчыг дарна уу. Хэрэв байхгүй бол та бүртгүүлээд Голомт банк болон түүтэй холбоотой дотоодын өөр бусад банкуудын картаар гүйлгээ хийж болно.
Энд хамгийн сүүлд татагдсан файлууд харагдах бөгөөд өөрөөр хэлбэл бусдын сонирхож буй илүү хэрэгцээт файлууд байна гэсэн үг.
Хэрэвээ танд ойлгомжгүй, асууж лавлах зүйл тулгарвал онлайн туслахаар холбогдож асууж лавлах боломжтой юм. Харин тухайн агшинд онлайн биш бол та offline мэссэж үлдээж болох бөгөөд таны асуултанд заавал хариулт өгдөг байгаа.
Үргэлжлүүлэх товчийг дарсанаар доорх банкны хуудас руу шилжинэ.
Та энд гүйлгээний дүн болон валютын төрлийг шалгах хэрэгтэй.
Карт шалгах дугаар CVV2 таны картын ард талд байрлах 3 оронтой тоо юм. Зурагаар үзүүлсан байна.
Хэрэв таны картыг гаргасан банк интернет PIN код шаарддаг бол дараагын хуудасанд нэхэх болно. Та интернет PIN кодоо АТМ буюу бэлэн мөнгөний машинаас авах боломжтой ба ХХБанкны хувью 326289 дугаарын утасаар үнэгүй авч болно.
Та энд картын мэдээллээ бөглөөд OK товчин дээр дарах хэрэгтэй. Ойлгомжгүй талбар байвал 5, 6 - р зураган дээр дэлгэрэнгүй тайлбартай танилцана уу.
Гар утасаар төлбөрөө төлөх
Гар утасаар төлбөр төлөхөд, карт болон онлайн дансаар төлбөр төлсөнөөс илүү үнэтэй байгаа гэдэгийг анхаарна уу. Хэрэвээ та гар утасаар төлөхөөр шийдсэн бол доорхи тайлбартай танилцана уу!
Та дээрхи текстүүдтэй танилцаад таны утасаар төлбөр төлөх боломжтой бол зааварын дагуу мэссэжийг явуулна. Хариу мэссэж утасанд тань ирэхлээр харагдаж буй 2 талбарт бөглөөд татах товчийг дарна. Хэрэв та зөв бөгөлсөн бол файл татах холбоостой хуудасруу шилжэнэ.
Энд хамгийн сүүлд татагдсан файлууд харагдах бөгөөд өөрөөр хэлбэл бусдын сонирхож буй илүү хэрэгцээт файлууд байна гэсэн үг.
Хэрэвээ танд ойлгомжгүй, асууж лавлах зүйл тулгарвал онлайн туслахаар холбогдож асууж лавлах боломжтой юм. Харин тухайн агшинд онлайн биш бол та offline мэссэж үлдээж болох бөгөөд таны асуултанд заавал хариулт өгдөг байгаа.
Төлбөр амжилттай төлөгдсөн, файлаа татах хэсэг
Энэ цонх гарж ирсэн бол төлбөр аль хэдийнээ төлөгдсөн гэсэн үг. Та энэ хуудасны URL-ээ (хаягаа) хадгалж аваад дараа татах боломжтой харин өөр хүнд шилжүүлж болохгүй тэгвэл та өөрөө татаж чадахгүй шүү.
Парт тус бүрийг 3 удаа татах эрхтэй өөрөөр хэлбэл татах холбоос дээр 3 удаа дарах боломжтой. Харин та Download Accelerator (IDM, DUP, ORBIT гэх мэт) програм ашигласан тохиолдолд таны 3 удаа татах боломжыг чинь нэг амьсгаагаар бүгдийг нь хэрэглэх тул тог тасрах, сүлжээ доголдох гэх мэт ямар нэгэн шалтгаанаар холболт тасарсан тохиолдолд тухайн партыг дахиж татаж чададхгүйд хүрэх тул анхаарна уу! Нэмж хэлэхэд Download Accelerator програмууд нь интернет кафе, албан оффесд үр дүнгээ өгдөг ба гэрийн нөхцөлд ганцаараа интернет ашиглаж буй тохиолдолд ямарч нөлөө үзүүлэхгүй. Тиймээс тухайн үед Download Accelerator програмаа автомат ажиллагааг түр хаах хэрэгтэй.
Firefox browser (вэб хөтөч) дээр файл татахад дээрх цонх гарч ирэх ба Save File гэдэгийг сонгоод OK товчин дээр дарсанаар файл таны компьютерт татагдаж эхлэх болно. Харин доорх цонхонд файл татагдаж буй процесс байгаа бөгөөд татаж буй хурд, дуусах хугацаа гэх мэт мэдээллүүдийг харж болох юм.
Хэрэвээ танд ойлгомжгүй, асууж лавлах зүйл тулгарвал онлайн туслахаар холбогдож асууж лавлах боломжтой юм. Харин тухайн агшинд онлайн биш бол та offline мэссэж үлдээж болох бөгөөд таны асуултанд заавал хариулт өгдөг байгаа.
Татсан файлтай ажиллах, файлаа задлах
Файл.мн сайтаас татсан таны файл *.rar төрлийн файл байгаа ба энэ файлыг winrar програмаар задлах хэрэгтэй. Winrar програмыг эндээс үнэгүй татаж компьютертээ суулгах хэрэгтэй.
Харин одоо та татсан файл хадгалагддаг хавтасандаа (Folder) орчих хэрэгтэй. Анхдагч тохиргоо нь C:\Documents and Settings\myusername\My Documents\Downloads эсвэл C:\Downloads хавтасанд хадгалагддаг бөгөөд та энэ тохиргоог Firefox вэб хөтөч дээр Tools->Options цэсний Downloads хэсэгээс тохируулах мөн хуучин тохиргоог нь харах боломжтой.
Файлаа задлах: Татсан файл дээрээ очоод хэрэв олон парттай файл бол эхний парт дээр нь очоод right click (Хулганы баруун товчлуураа дарах) хийгээд дээрх зураган дээр харагдаж байгаа шиг extract to ... гэдэгийг нь сонгоно. Ингээд таны файл хэдэн ч парттай байсан бүгд нийлээд задрах болно.
Файл задалах явцад ямар нэгэн анхааруулга гарж ирээгүй бол файл тань ажиллахад бэлэн боллоо гэсэн үг. Хэрэв ямар нэгэн анхааруулга гарж ирвэл файл дутуу байна гэж шууд ойлгож болно. Тиймээс та тайлбарыг сайн унших хэрэгтэй эсвэл онлайн туслахаас лавлах хэрэгтэй.
Харин таны файл алдаагүй задарсан хэрнээ доторхийг нь ажилуулж чадахгүй эсвэл доторх нь үнэхээр ажиллахгүй бол энэ асуудалыг онлайн туслах мэдэхгүй. Энэ тохиолдолд та тухайн файлын харгалзагч сайттай холбогдож лавлах хэрэгтэй юм. Мөн онлайн туслахад гомдол мэдэгдэх хэрэгтэй. Харин бид зохих арга хэмжээг нь авах болно.
Харин хэрэглэгч та татсан файлаа суулгах, видео файлыг тоглуулах зэргийн мэдлэгтэй байх хэрэгтэй ба бид энэ тал дээр удахгүй нэмж гарын авлага бэлдэж оруулах болно.